Боловсролын сайдаар П.Наранбаяр томилогдож, Л.Энх-Амгалан Гэр бүл, нийгмийн хамгааллын сайд болов
Чихэнд чимэгтэй
2024-07-10
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр УИХ-ын гишүүн П.Наранбаярт үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Л.Энх-Амгалан нь 2021 оны нэгдүгээр сард Боловсрол, шинжлэх ухааны 38 дахь сайдаар томилогдож гурван жил зургаан сар ажилласан бөгөөд шинэ Засгийн газарт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдож байгаа юм. Тэрбээр “Боловсролын салбарын зовлон, жаргалыг ойлгож, мэдэрдэг сайд томилогдож байгаа нь, өнөөдрийг хүртэлх хийсэн, эхлүүлсэн боловсролын шинэчлэл, үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж, төрийн ажлын залгамж чанар хадгалагдана гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Харин шинээр томилогдоод буй УИХ-ын гишүүн П.Наранбаяр нь “Боловсролын сайдаар томилогдож, ажлаа хүлээн авлаа. Монголын боловсролын төлөө хичээн ажиллана” гэжээ. П.Наранбаяр нь МУИС, Японы Киотогийн их сургуульд боловсрол эзэмшсэн докторын зэрэгтэй багш, олон улс судлаач юм. Тэрбээр “Шинэ монгол” сургуульд найман жил захирлаар ажилласан бөгөөд төрийн захиргаа, олон улсын харилцаа, байгаль орчин, орчуулгын чиглэлээр эрдэм шинжилгээний 30 гаруй өгүүлэл, нийтлэлийг монгол, япон хэлээр бичиж хэвлүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.