Улсын баяр наадмын хязаалангийн түрүүг Дундговьчууд авлаа
Чихэнд чимэгтэй
2024-07-10
Ардын хувьсгалын 103 жилийн Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаан өнөөдөр Хүй долоон худагт боллоо. Хязаалан насны уралдаанд 256 морь бүртгүүлснээс 150 орчим нь гараанаас гарчээ. Уралдааны түрүү магнайд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Чинзоригийн хээр үрээ хурдаллаа. Түрүүлсэн хээр үрээг Дундговь аймгийн Дэрэн сумын аймгийн алдарт уяач С.Одгэрэл уяж, улсын наадамд сойсон байна. Харин аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Х.Энхжингийн хээр үрээ, айргийн гуравт Сүхбаатар аймгийн Баянзүрх сумын уяач Бямбажавын Баярмагнайн бор үрээ, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Б.Гантулгын хээр үрээ, айргийн тавд Хэнтий аймгийн Норвилон сумын уяач Н.Мөнхийн бор халзан үрээ тус тус хурдаллаа.
Зургийг: МОНЦАМЭ агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.