Б.Зоригтбаатар 64 сумнаас 63 онож, улсад түрүүллээ
Чихэнд чимэгтэй
2024-07-10
Үндэсний их баяр наадмын буриад сурын харваа энэ сарын 8-ны өдөр болж, 180 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо. Үүнээс шилдэг наймд Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул О.Сүхбаатар, Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул Н.Өлзийхутаг, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Б.Зоригтбаатар, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Д.Гомболдорж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Б.Батбаяр, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Э.Аригуунбүүвэй, Дорнод аймгийн Баяндун сумын харьяат Ч.Хатанзориг, Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат У.Дашням нар тус тус шалгарсан байна. Улмаар Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, спортын мастер Б.Зоригтбаатар 64 сумнаас 63 онож, улсад түрүүллээ. Тэрбээр өнгөрсөн жил тавдугаар байранд орж, тод харваач цолтой болж байсан бол энэ жил буриад сурын мэргэн болж байна. Түүний дараагаар Э.Аригуунбүүвэй 64 сумнаас 60 онож дэд байранд шалгарчээ. Ингэснээр Улсын баяр наадмын үзүүр, түрүүг Дорнод аймгийн харваачид авлаа. Харин эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Г.Эрдэнэтуул түрүүлж, буриад сурын мэргэн цол хүртжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.