images

Монгол, Бутан улсууд ямар салбарт хамтарч ажиллах вэ?

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-09


   Монгол улсад өчигдөр хүрэлцэн ирсэн Бутаны хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийг Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр албан ёсоор угтан авч, хамтын ажиллагааны таван санамж бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Ингэснээр хоёр улс хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл, мэдээллийн салбарт хамтран ажиллах эхлэл тавигдаж байна. Дээрх албан бичгүүд нь хоёр улсын хувьд харилцан ашигтай, нийтлэг сонирхол бүхий салбараа хөгжүүлэхээр байгуулж буй анхны баримт бичиг бөгөөд дараачийн удаа эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдийг байгуулах юм.   

   Санамж бичигт дурдагдсанаар, сарлаг, адуу, хонин сүргийн удмын сангийн чадавхыг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг сайжруулах, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төрөлжүүлэхэд хамтарч ажиллана. Мөн бэлчээрийг сайжруулах, нөхөн сэргээх чиглэлээр туршлага солилцох бол эрүүл мэнд, боловсролын салбарт уламжлалт анагаах ухаан, гар урлал, уламжлалт соёл урлагийн чиглэлээр оюутан солилцоо явуулах, уламжлалт анагаах ухааны эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах, туршлага солилцуулах ажээ. Цаашлаад боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр олон улсын хурал, уулзалт зохион байгуулах цар хүрээгээ тэлж, хэвлэл мэдээллийн салбарт уран бүтээл хамтран туурвих, мэдээлэл технологийн салбарт мэдлэг туршлагаа хуваалцах боломжтой болж байна.

Гэрэл зургийг: Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.