images

Монгол нутаг дахь Түрэгийн үеийн хүн чулуун хөшөөдийг сэргээн засварлаж эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-09


      Соёлын өвийн үндэсний төв, Туркийн Гадаад хамтын ажиллагааны агентлаг хамтран Архангай аймгийн нутагт орших Түрэгийн үеийн эвдрэл гэмтэлтэй хүн чулуун хөшөөдийг өнгөрөгч сарын 14-27-ны өдрүүдэд сэргээн засварлалаа. Тодруулбал, Их Тамир суман дахь Алтан сандал уулын цогцолбор дурсгал, Цахир суман дахь Годрон толгойн хүн чулуун хөшөө, Жаргалант суман дахь Хоолтын хүн чулуун хөшөө, Эрдэнэмандал суман дахь Их Хануйн цогцолбор дурсгал, Хайрхан суман дахь Эмээл толгойн хүн чулуун хөшөөг сэргээн засварлажээ. Эдгээр дурсгал нь улс болон орон нутгийн хамгаалалтад байдаг өв ажээ. Мөн цаашлаад Өвөрхангай, Төв аймгийн нутагт орших хүн чулуудыг сэргээн засварлах ажлыг Турк улсын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх юм байна. Өнөөгийн Монгол нутгаас олдсон хүн чулуунд тухайн үеийн нүүдэлчдийн эдийн болон урлаг соёл, шашин шүтлэг, зан үйлийн эх сурвалж хадгалагддаг. Тухайн дурсгалууд нь ихэвчлэн байгальд ил задгай орших учир хадгалалт хамгаалалт муу, эвдэрч гэмтэх эрсдэлтэй байдаг ажээ. Иймд шинжлэх ухааны ач холбогдлоор илүү өндөр хүн чулуудыг сонгон авч хадгалалт хамгаалалтыг сайжруулан, сэргээн засварладаг байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.