ОБЕГ: Улс орон даяар 5 хоног өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Чихэнд чимэгтэй
2024-07-09
Онцгой байдлын ерөнхий газар Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу маргаашнаас эхлэн 15-ны өдрийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Үүнтэй холбоотойгоор өчигдөр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн Онцгой байдлын байгууллагын төв, орон нутгийн газар, хэлтэс, харьяа анги салбарын дарга, захирагч нарт цахимаар үүрэг чиглэл өгчээ. Тухайлбал, алба хаагчид баяр амралтын өдрүүдэд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлж, бэлэн байдал хангах, гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд завьт болон хөдөлгөөнт, морьт эргүүл ажиллуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.