Хойд Солонгосын зусланд орос хүүхдүүд амарна
Анд нөхдийн мэдээ
2024-07-08
Орос хүүхдүүд энэ сарын сүүлээр Хойд Солонгосын Вонсан хотын “Сонгдовон” зуны зусланд амрах гэж байна. Хоёр улсын төрийн тэргүүн өнгөрсөн сард стратегийн түншлэлийн гэрээ байгуулснаар орос хүүхдүүдийг уг зусланд хүлээн авахаар болжээ. 1923 онд сууриа тавьсан зусланд өмнө нь Орос, Хятад, Тайланд, Вьетнам, Монгол, Мексик зэрэг улсын 400 хүүхдийг жил бүр хүлээж авдаг байжээ. Улмаар зусланд 2014 онд засвар хийж, 1200 хүүхдийн багтаамжтай болгон нэмэгдүүлсэн байна. Мөн зуслан усан парк, хөлбөмбөгийн талбай, өөрийн эзэмшлийн далайн эргийн хэсэг газраас бүрдэх бөгөөд нэг хүүхдийн зуслангийн зардал долоо хоногт ойролцоогоор 300 ам.доллар болдог ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.