Нарендра Моди ОХУ-д айлчилна
Анд нөхдийн мэдээ
2024-07-05
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ирэх даваа, мягмар гарагт ОХУ-д айлчилж Владимир Путинтэй уулзах болсон талаар Кремлиэс өчигдөр мэдээллээ. Хүйтэн дайнаас хойш найрамдалт харилцаатай байгаа тус хоёр улсын гадаад худалдаа 2022 оны хоёрдугаар сараас хойш өсчээ. Учир нь, ОХУ Украинд довтолсон үеэс эхлэн худалдааны гол түнш нь Энэтхэг болсон аж. Түүнчлэн Дели ОХУ-ыг эрс буруушаахаас зайлсхийж энх тайванч байр суурийг эрхэмлэсээр байгаа билээ. Гэхдээ Энэтхэг улс ШХАБ-ын гишүүн орон боловч Казахстанд болж буй дээд хэмжээний уулзалтад Н.Моди оролцолгүй Гадаад харилцааны сайдаа илгээсэн билээ. Н.Моди хамгийн сүүлд 2019 онд Владивосток хотод болсон эдийн засгийн форумд оролцохоор хойд хөршид зочилжээ. Харин В.Путин 2021 онд Делид айлчилсан юм. Тус хоёр улсын удирдагч хамгийн сүүлд 2022 оны есдүгээр сард Узбекистанд болсон ШХАБ-ын уулзалтын үеэр уулзсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.