BYD компани цахилгаан автомашины борлуулалтаараа “Tesla”-г давна
Анд нөхдийн мэдээ
2024-07-03
Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD компанийн 2024 оны цахилгаан автомашины борлуулалт “Tesla” компанийнхаас илүү гарна гэж “Counterpoint Research” судалгааны компани таамаглалаа. Одоогийн байдлаар он гарснаас хойш “Tesla” компани 443, BYD компани 426 мянган цахилгаан автомашин худалдаад байгаа аж. Өнгөрсөн онд дан цахилгаан хөдөлгүүртэй 1.6 сая автомашин борлуулсан BYD компани дэлхийд тэргүүлж, И.Маскийн компани удаалсан билээ. Он гарснаас хойш дэлхий дахинаа зарагдсан цахилгаан батарейтай автомашины тоо 10 саяыг давжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.