images

Грек улс ажлын зургаан өдөртэй боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-07-03


   Европын орнуудаас Грек улс анх удаа бизнесийн зарим салбарынхнаа долоо хоногийн зургаан өдөр ажиллуулах шийдвэр гаргалаа. Ажил эрхлэлт, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой тус журам нь долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэв. Грек улс Европын холбооны орнууд дотроо хамгийн олон ажлын цагтай хэр нь ийм шийдвэр гаргасныг Хөдөлмөрчдийн холбоо, улс төрийн ажиглагчид нь хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Дэлхийн эдийн засгийн байгууллагын 2022 оны судалгаагаар тус улсын иргэд жилд дунджаар 1886 цаг ажилладгийг тогтоосон бөгөөд энэ нь АНУ-аас 60 гаруй, Европын холбооныхоос 300 гаруй цагаар их байжээ. Нөгөөтээгүүр дэлхий дахинд ажлын дөрвөн өдөртэй болох хандлага зонхилж байгаатай энэ шийдвэр эсрэгцэж байгаа юм. Түүнчлэн Грек улс өнгөрсөн онд Хөдөлмөрийн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж зарим салбарын ажилчдыг 2-8 цагаар сунаж ажиллахаар зохицуулжээ. Ингэснээр долоо хоногт 40 цаг ажилладаг уламжлал халагдаж 48 болж уртассан байна. Гэхдээ ажлын зургаан өдрийн зохицуулалт хоол, аялал жуулчлалын салбарт хамаарахгүй гэнэ. Тус улсын Засгийн газрын тайлбарлаж буйгаар энэ шийдвэр нь илүү цагаар ажилласан хүмүүст хангалттай хэмжээний нөхөн олговор олгохгүй байх явдлыг зогсоох, хууль бус хөдөлмөр эрхлэлтийг шийдвэрлэх ач холбогдолтой ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.