images

Их Могол улсын тухай шинэ зурагт ном гарчээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-07-02


   Энэтхэгийн түүхэн дэх исламын шашинт хамгийн хүчирхэг эзэнт гүрэн болох Их Могол улсын тухай шинэ зурагт ном гарчээ. Уг номыг тус улсын хүүхдийн зохиолч Ашвита Жаяакумар, Нихил Гулати хоёр хамтран Их Моголын үеийн номын зургийн цуглуулгаас сэдэвлэн бүтээсэн байна. Номоо “Penguin Random House India” хэвлэлийн газарт хэвлүүлж ням гарагт 499 рупийн үнээр худалдаанд гаргажээ. Чингис хааны удмын Төмөр хааны угсааны Бабур хааны 1526 онд байгуулсан Их Монгол улс 330 жил оршин тогтноод 1857 онд Бахадур Шах Зафар хааны үед мөхсөн юм. Тухайн үеийн эзэнт гүрний газар нутаг нь өнөөгийн Энэтхэг, Пакистан, Афганистаныг хамарч байсан бөгөөд бүс нутагтаа ихээхэн нөлөөтэй байсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.