images

Япон: Мөнгөн дэвсгэртийн шинэ загвараа танилцуулав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-07-01


   Япон улс 10000, 5000, 1000 иений мөнгөн дэвсгэртээ 20 жилийн дараа анх удаа шинэчлэх гэж байна. Энэхүү шинэчлэлээ өндөр технологийн холограпыг дэлхийд анх удаа ашиглан мөнгөн дэвсгэрт дээрх хөргийг 3D харагдахаар хийж байгаа талаар өнгөрөгч долоо хоногт танилцууллаа. Мөн харааны бэрхшээлтэй хүмүүс хуруугаараа мэдэрч мөнгөн дэвсгэртийн дүнг хялбархан мэддэг байхаар хийж байгаа аж. 10000 иений дэвсгэрт дээр Японы капитализмын эцэг болох Эйчи Шибүсава, 5000-ийнх дээр нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийг өсгөхөд хувь нэмэр оруулсан соён гэгээрүүлэгч Үмэко Цүда, 1000-ийнх дээр орчин үеийн Японы эмийн эцэг гэгддэг микробиологич Шибасабүро Китасатогийн хөргийг хэвлэх юм байна. Тус улсын Засгийн газраас мэдээлж буйгаар ирэх оны гуравдугаар сарын эцсээр 7.5 тэрбум иений шинэ мөнгөн дэвсгэрт хэвлэж гүйлгээнд оруулахаар зэхжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.