“I Am: Celine Dion” баримтат кино гарч байна
Анд нөхдийн мэдээ
2024-06-27
Булчин хөшиж чангардаг хүнд өвчинтэй тэмцэж буй Канадын дуучин Селин Дион “I Am: Celine Dion” нэртэй баримтат кино бүтээж дэлгэцнээ гаргалаа. Тэрбээр өнгөрөгч даваа гарагт болсон киноныхоо нээлтийн улаан хивсний ёслолын үеэр AFP агентлагт ярилцлага өгөхдөө “Би үхээгүй” гэсэн юм. Мөн "Амьдрал чамд ямар нэг зүйлийг тулгавал чамд хоёр сонголт бий. Тэр нь нэг бол асуудлыг шийдэх, эсвэл шийдэхээс татгалзах" гэжээ. Кино өвдөж буй С.Дионы дүрсээр эхлэх бөгөөд энэ уран бүтээлээрээ дамжуулан өөртэй нь ижил өвчнөөр шаналж буй хүмүүст урам зориг өгөхийг зорьсон байна. Энэ талаар тэр “Би маш их дэмжлэг, хайр халамж авлаа. Энэ кино надад тусалсан учраас бусдад ч мөн тус болно гэдэгт итгэж байна” гэжээ. Түүний тухай баримтат киноны найруулагчаар Академийн шагналд нэр дэвшиж байсан Айрэн Тэйлор ажилласан байна. Мөн С.Дион Парисын Олимпын нээлтийн ёслолд очиж дуулахаар болсон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.