images

“Nissan Motor” компани Хятад дахь үйлдвэрээ хаана

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-27


   Японы “Nissan Motor” компани Хятадын Чанжоу хот дахь суудлын автомашины үйлдвэрээ хаах гэж байгаа талаар "Yomiuri" сонин мэдээлэв. Учир нь, өмнөд хөршид цахилгаан автомашины үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа нь Японы автомашины борлуулалтад хүчтэй нөлөөлж байгаа аж. Тодруулбал, "Nissan Motors" компанийн 2023 оны борлуулалт өмнөх жилийнхээсээ 16.1 хувиар буурсан бол энэ оны эхний таван сарын борлуулалт нь нэг жилийн өмнөх мөн үеэс нэг хувиар унажээ. Иймд ердөө 2020 оны 11 дүгээр сард Хятадын “Dongfeng Motor” компанитай хамтран нээсэн шинэ үйлдвэрээ хаах шийдвэр гаргасан байна. “Nissan Motors” компанийн мэдээлж буйгаар тус үйлдвэрт жилд ойролцоогоор 130 мянган автомашин үйлдвэрлэдэг байсан нь нэг жилд үйлдвэрлэдэг нийт автомашиных нь 10 хувь аж. Гэхдээ Чанжоуд SUV загварын автомашинаа үргэлжлүүлэн үйлдвэрлэх юм байна. “Nissan Motors” компанид тохиолдож буй зах зээлийн энэ сорилт Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor”, “Honda Motor”, “Mitsubishi Motor” компанид мөн адил тулгарч байгаа юм. Тиймээс “Mitsubishi Motor” компани үйлдвэр нээх шийдвэрээ өнгөрсөн жил цуцалж, бусад нь Хятад дахь үйлдвэрийнхээ ажилчдыг цөөлөх арга хэмжээ авсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.