“Chang'e 6” аппаратын капсулыг онгойлгож цуглуулсан дээжийг нь гаргаж авлаа
Анд нөхдийн мэдээ
2024-06-27
Сарны цаад талаас дээж авчирсан “Chang'e 6” аппаратын капсулыг өчигдөр үдийн үед Бээжинд задаллаа. Өнгөрөгч сарын 3-нд сар луу хөөргөсөн энэ аппарат төлөвлөгөө ёсоор сарны цаад талаас дэлхий дээр анх удаа дээж авчирсан билээ. Ирэхдээ Өвөр Монголд тусгайлан бэлдсэн газар унасан бөгөөд тэндээс Бээжин рүү онгоцоор зөөвөрлөжээ. Улмаар инженерүүд капсулыг онгойлгож дээжийг гарган авлаа. Тус дээжийг Хятадын ШУА-ийн харьяа Үндэсний астрономийн ажиглалтын хүрээлэнгийн эрдэмтэд хадгалж, судалж, шинжлэх юм байна. “Chang'e 6” аппарат нь 8.35 тонн жинтэй бөгөөд тойрог замд явагч, аюулгүй газардагч, сарнаа явагч зүтгүүр, дэлхийн агаар мандалд орж ирэх капсул буюу дээж хадгалсан бүхээг гэсэн дөрвөн хэсгээс бүтсэн билээ. Улмаар энэ сарын 2-нд сарны өмнөд туйлд бууж 49 цагийн хугацаанд дээж цуглуулаад буцаж эх дэлхийд энэ сарын 25-нд ирсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.