images

Их Британийн хамгийн өгөөмөр алдартнаар Элтон Жон тодров

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-27


   Их Британийн алдартнуудын дотроос хэн хамгийн их буяны үйлс хийж хандив өгдгийг тодруулахад дуучин Элтон Жон тэргүүлсэн талаар "Daily Mail" сонин мэдээлэв. Өдгөө 77 настай тэрбээр 450 сая долларын хөрөнгөтэй бөгөөд жилд дунджаар 35.6 сая долларын хандив өгдөг байна. Өөрөөр хэлбэл, түүний жилд өгдөг хандивын хэмжээг 365 өдөрт хуваавал бараг 100 мянган доллар шахдаг аж. Бүр нарийвчилбал, янз бүрийн буяны үйлсэд нэг цагт ойролцоогоор 5000 доллар зарцуулдаг гэнэ. Тиймээс түүнийг Их Британийн хамгийн өглөгч, өгөөмөр уран бүтээлч гэдэг билээ. Харин түүний араас “Harry Potter” номын зохиолч Ж.К.Роулинг, “Formula 1”-ийн уралдаанч Люис Хэмилтон оржээ. Зохиолч Ж.К.Роулингийн өгдөг хандивын хэмжээ Э.Жоныхтой тун дөхсөн аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.