images

Рүи Хачимүра Парисын Олимпод орно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-27


   Франц улсад болох зуны Олимпын 33 дахь удаагийн наадамд оролцох бүх төрлийн спортын баг, тамирчдын нэрс тодорхой болсон билээ. Тухайлбал, 5х5 сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Япон, Америк, Австрали, Канад, Герман, Франц, Серби, Өмнөд Суданы багууд шалгарсан. Тэгвэл Японы багийн 12 тамирчны дотор “Los Angeles Lakers” багийн тоглогч, 2020 оны Олимпод оролцсон Рүи Хачимүра багтжээ. Японы үндэсний сагсан бөмбөгийн холбооноос өчигдөр Олимпод оролцох тамирчдынхаа нэрсийг зарласан юм. Тус улсын багт Рүи Хачимүрагаас гадна “Phoenix Suns” багт тоглож байсан Юта Ватанабэ болон Юки Кавамүра, Макото Хиэжима, Кэйсэй Томинага нар багтжээ. Олимпын тэмцээний B хэсэгт нэрлэгдсэн япончууд Герман, Францын багтай тойргоор тоглоно. Харин 5х5 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн ангилалд Япон, Австрали, Бельги, Хятад, Америк, Канад, Франц, Герман, Нигер, Серби, Испани, Пуэрто Рико улсын тамирчид өрсөлдөнө.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.