Жүжигчин Билл Коббс 90 насандаа таалал төгслөө
Анд нөхдийн мэдээ
2024-06-27
АНУ-ын жүжигчин Билл Коббс өнгөрөгч мягмар гарагт Калифорни дахь гэртээ насан өөд болжээ. Түүнийг 90 насандаа, гэр бүл, найз нөхдөөрөө хүрээлүүлэн жамаараа тэнгэрт дэвшсэн хэмээн “Liaison International” агентлагийн захирал Чак Ай. Жонэс мэдээлэв. Б.Коббс “The Hudsucker Proxy”, “The Bodyguard”, “Night at the Museum”, “Sunshine State”, “Air Bud” зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ алдартай. Тэрээр хамгийн анх 1969 онд тайзны жүжигт тоглож эхлээд дэлгэцийн анхны том дүрээ 1974 онд авч “The Taking of Pelham One Two Three” кинонд тогложээ. Түүнээс хойш Б.Коббс 200 гаруй кино, телевизийн уран бүтээлд жүжиглэсэн байна. Тухайлбал, “The Sopranos” “The West Wing” “Sesame Street”, “Good Times” зэрэг телевизийн уран бүтээлд ажиллажээ. Тэрээр 2020 онд “Dino Dana” цувралын дүрээрээ “Emmy Award” шагнал хүртсэн юм. Кливлэнд хотын уугуул Б.Коббс сургуулиа төгсөөд есөн жил АНУ-ын Агаарын цэргийн хүчинд алба хааж байгаад ажлаа сольж автомашин борлуулж байхдаа үйлчлүүлэгчээсээ жүжиглэх санал хүлээн авснаар урлагийн салбарт насаараа ажилласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.