images

“Inside Out 2” тэрбум долларын орлого олоход ойрхон байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-26


   “Disney” болон “Pixar” компанийн хамтарсан бүтээл Inside Out 2 хүүхэлдэйн кино дэлгэцнээ гарч эхлээд 12 хонож байна. Энэ богино хугацаанд дэлхий дахинд ашиг орлогоороо тэргүүлж, “Barbie” киноны дараа орох тэрбум долларын орлоготой кино болоход ойртсон талаар CNBC телевиз мэдээллээ. Энэ онд нээлтээ хийсэн “Warner Bros”, “Legendary Entertainment” компанийн хамтын бүтээл болох “Dune: Part Two” олон улсаас 711.8 сая долларын орлого олоод байгаа бол “Inside Out 2” хэдийнэ 724.4 сая долларын орлого олжээ. Энэ талаар “Comscore” компанийн шинжээч Пол Дэргарабэдиан “Тэрбум долларын орлоготой кинонуудын нэг болоход төгс тохирно” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.