Шанхайн олон улсын кино наадамд казах кино түрүүлэв
Анд нөхдийн мэдээ
2024-06-26
Казах найруулагч Данияр Саламатын “The Divorce” кино 26 дахь удаагийн Шанхайн олон улсын кино наадмын шилдэг бүтээлд олгодог “Golden Goblet” шагналыг авлаа. Мөн тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Амира Омарова “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг авчээ. Уг киноны үйл явдал 1920-иод онд өрнөх бөгөөд нийгэмд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг, гэрлэлтийн байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулжээ. Наадмыг шүүгчид “The Divorce” киног инээдэм, эмгэнэлийг хослуулсан сайн бүтээл гэж үнэлсэн байна. Найруулагч Д.Саламат эл бүтээлээ хийхэд арван жилийг зарцуулжээ. Энэ удаагийн Шанхайн кино наадамд 105 орны 3700 гаруй кино өрсөлдөхөөр өргөдөл илгээснээс 29 орны 50 киног сонгож таван ангилалд өрсөлдүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.