Хянган аймгийн эдийн засаг сэргэжээ
Анд нөхдийн мэдээ
2024-06-26
Өвөр Монголын Хянган аймагт өндөр чанартай хөгжлийн стратеги хэрэгжүүлснээр сүүлийн хэдэн жилд эдийн засаг нь огцом өссөн талаар “China Daily” сонин мэдээллээ. Өнгөрөгч онд Хянган аймгийн ДНБ 70.28 тэрбум юань буюу 9.68 тэрбум долларт хүрсэн нь жилийн өмнөхөөсөө 5.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Тус аймагт технологийн шинэ шийдэл, ногоон хөгжлийн бодлогыг эрчимтэй хөгжүүлж байгаа юм. Иймд 2023 онд өндөр технологийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг 2.3, эрчим хүчний үйлдвэрлэлийнх 23.3 хувиар өссөн байна. Учир нь, эрчим хүчний станцын хөрөнгө оруулалт 36 хувиар өссөнөөс салхин цахилгаан станцынх 2022 оноос 57 хувиар даруй нэмэгджээ. Өнгөрөгч оны 12 дугаар сард Хянган аймаг дахь гурван сая кВт-ын чадалтай салхин цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр эдийн засгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах салбар нь ахицтай байгаа аж. Мөн тус аймгийн иргэдийн дундаж орлого 27147 юань болсон нь өмнөх оноосоо 7.6 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Түүнчлэн 105 мянган хүн ядуурлаас гарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.