images

“Chang’e 6” аппарат Өвөр Монголд амжилттай буулаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-26


   Хятад улсаас өнгөрөгч тавдугаар сарын 3-нд хөөргөсөн “Chang'e-6” сарны аппарат сарны цаад талаас цуглуулсан дээжээ эх дэлхий дээр амжилттай авчирлаа. Тус аппарат төлөвлөгөө ёсоор энэ сарын эхээр сарны цаад талын Өмнөд туйлын Айткэн сав газарт аюулгүй буун дээж цуглуулж, гэрэл зураг дарж, улсынхаа далбааг мандуулсан юм. Улмаар энэ сарын 4-нд сарнаас дэлхий рүү хөдөлж 21 хоног явж өчигдөр Өвөр Монголд буув. Ингэснээр Хятад сарны цаад талаас дээж авчирсан дэлхийн анхны улс болж байна. Сарны цаад тал нь дэлхий рүү огт хардаггүй, уул, тогоо, хад чулуу ихтэй хэсэг юм. Тус улс “Chang'e 4” аппаратыг 2018 онд сарны цаад талд буулгасан бол 2020 онд “Chang'e 5” аппаратаар наад талаас нь хөрсний дээж авчирсан билээ. Тухайн үед “Chang'e 5” аппаратын авчирсан хөрс хоёр тэрбум жилийн өмнөх байсан бол энэ удаагийн дээж дөрвөн тэрбум жилийн настай байж магадгүй аж. Айткэн нь саран дээрх хамгийн том, гүнзгий, эртний тогоо бүхий сав газар гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.