Ордос хотоос Өмнөд Солонгосын дөрвөн хот руу шууд нислэгтэй болжээ
Анд нөхдийн мэдээ
2024-06-25
Өвөр Монголын Ордос хотын Эзэн хороо олон улсын онгоцны буудлаас Өмнөд Солонгосын Сөүл, Чүнжү, Жэжү, Муан хотууд руу “China United Airlines” компани шууд нислэг үйлддэг боллоо. Ийнхүү энэ сарын 18-нд эхний шууд нислэгээ үйлдсэнээр долоо хоногийн дотор Өвөр Монголд 800 солонгос жуулчин аялсан байна. Хятадын агаарын тээврийн компани дээрх дөрвөн чиглэлд долоо хоног бүр тогтмол дөрвөн удаа ирж, буцах нислэг үйлдэн дунджаар 12 мянган жуулчин авчирч Ордос хотын элсэн цөл, түүхэн дурсгалт газруудаар аялуулахаар тооцоолжээ. Ордос-Чүнжү чиглэлд гурван цаг нисэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.