images

Өвөр Монголд барьсан гүүр дэлхийд шинэ амжилт тогтоов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-25


   Өвөр Монголд Чифэн хотын Хишигтэн хошууны Өнчин даагын элсэнд, Шар мөрний дээгүүр барьсан гүүр дэлхийд шинэ амжилт тогтоолоо. Өөрөөр хэлбэл, цөлд барьсан дэлхийн хамгийн урт, өндөр, олон нам цамхаг тулгуурт кабельтай, угсармал бетон хийцтэй гүүр болжээ. Нийт 904 сая юань буюу 128.8 сая долларын хөрөнгөөр барьсан энэ гүүр Жиньпэнь-Улаанбудан хүртэлх замын гол хэсэг болох бөгөөд урт нь 2064 метр аж. Мөн гүүрний сууриас авхуулаад тус бүр 38 метр өндөр зургаан цамхгийг оруулаад өндөр нь 210 метр хүрчээ. Гүүр барьсан нийт төсвийг нь монгол төгрөгт хөрвүүлбэл 423 тэрбум болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.