Ирэх сарын 9-нд Бутаны хаан Жигмэд Гэсэр Намжил Ванчиг Монголд айлчилна
Анд нөхдийн мэдээ
2024-06-25
Бутан улсын хаан Жигмэд Гэсэр Намжил Ванчиг ирэх сарын 9-нд Монголд анх удаа айлчилна. Тэрбээр Аянгат лууны орон гэгдэх Бутаны хаан суудлыг 2006 онд аав Жигмэд Сэнгэ Ванчиг нь өөд болоход залгамжлан авсан юм. Тус улсын тав дахь үеийн хаан тэрбээр 2008 оны 11 дүгээр сард буюу хаант засгийн 100 жилийн ойгоороо хаан ширээнд залах ёслолоо үйлджээ. Манай хоёр улс 2012 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр дипломат харилцаатай болсон юм. Мөн тус улсын Монгол улсад хавсран суух Элчин сайд Вецоп Намжил энэ сарын 17-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан билээ. Талууд цаашид улс төр, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөөд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.