105 насандаа Стэнфордын их сургуульд магистрын зэрэг хамгаалав
Анд нөхдийн мэдээ
2024-06-24
АНУ-ын иргэн Виржиниа Хислоп энэ сарын 16-нд Стэнфордын их сургуулийг амжилтай төгссөн талаар ABC телевиз мэдээллээ. Тэрбээр 80 жилийн дараа их сургуульд дахин элсэж магистрын зэрэг хамгаалсан нь энэ ажээ. В.Хислоп 1940 онд Стэнфордын их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөөд үргэлжлүүлэн магистрын зэрэг хамгаалахаар суралцаж байжээ. Гэвч яг дипломын ажлаа хамгаалахын өмнө найз залуу Жорж Хислоп нь дайнд мордсон тул түүнтэй гэрлэхээр их сургуулиа орхисон байна. Ингээд дайны үед ар гэртээ хамаг анхаарлаа хандуулсан тэрбээр өдгөө хоёр хүүхэд, дөрвөн ач, зээ, есөн ачинцар, зээнцэртэй болжээ. Мөн тэр Вашингтон хотноо олон арван жил коллеж, сургуулийн Удирдах зөвлөлд ажилласан байна. Тэрбээр магистрын дипломоо гардан авахдаа “Бурхан минь, би үүнийг удаан хүлээлээ” хэмээн өөртөө хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.