Илон Маск, "Neuralink" компанийн гүйцэтгэх захирал нар гурван хүүхэдтэй болжээ
Анд нөхдийн мэдээ
2024-06-24
Автомашин үйлдвэрлэл, сансрын технологи, цахим орчин зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн томоохон компанийн захирал Илон Маск энэ онд дахин нэг хүүхэдтэй болсноо зарлалаа. Өөрөөр хэлбэл, И.Маск, “Neuralink” компанийн гүйцэтгэх захирал Шивон Зилиз нар гурав дахь хүүхдээ энэ оны эхээр өлгийдөн авчээ. Энэ талаар “Bloomberg” телевиз өнгөрөгч баасан гарагт мэдээлж, И.Маск өчигдөр баталлаа. Ингэхдээ тэр “Миний гэр бүл, найз нөхөд бүгд үүнийг мэднэ. Хэвлэлээр хүүхэдтэй болсноо зарлаагүй нь нууц гэсэн үг биш" гэжээ. Тэд 2021 оны 11 дүгээр сард ихэр хүүхэдтэй болсон бөгөөд И.Маск хүүхдүүдийнхээ нэр дээр өөрийн овгоо нэмүүлэх, ээжийнх нь овгийг нэрийнх нь дунд үлдээх хүсэлт шүүхэд гаргаж байсан юм. Тэрбээр анхны эхнэрээсээ зургаан хүүхэдтэй байсан ч ууган хүү нь нялхдаа нас барсан бол дуучин Граймис, Ш.Зилиз нараас тус бүр гурван хүүхэдтэй билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.