Япон: 20 настай эмэгтэйг аварсан дөрвөн хүү цагдаагийн газраас талархал хүлээн авав
Анд нөхдийн мэдээ
2024-06-21
Японы Чиба мужийн Кисаразү хотын Цагдаагийн газраас ахлах сургуульд сурдаг, 15 настай дөрвөн хүүд талархлын захидал өглөө. Учир нь, нэг сургуульд сурдаг, нэг хөлбөмбөгийн клубт тоглодог Сома Ватанабэ, Рюүга Нэгиши, Киран Накажима, Таики Мацүда нар өнгөрөгч тавдугаар сарын 26-нд 20 настай эмэгтэйг аварсан байна. Хөвгүүд ойролцоох нэгэн хотод хөлбөмбөгийн тэмцээнд оролцоод харьж явсан оройноо хотынхоо метроны буудал дээр хос хоёр маргалдаж байхыг харжээ. Эмэгтэй нь ихэд бухимдуу байгааг хараад түүнээс юу болоод байгааг асуухад “Би энэ эрэгтэйг танихгүй” гэсэн аж. Иймд хөвгүүд тэр хоёрын дундуур орж эрэгтэйн үйлдлийг зогсоон түүнийг зугтах боломжгүй болгон бүчин зогсоод цагдаад дуудлага өгсөн байна. Иймд цагдаагийнхан 38 настай эрэгтэйг зүй бус үйлдэл хийсэн хэмээн сэжиглэж баривчилжээ. Тиймээс Кисаразү хотын Цагдаагийн газрын ахлах хөвгүүдийн сургууль дээр очиж талархлын захиа гардуулан өгсөн юм. Ингэхдээ “Чи хэн нэгэн хүн асуудалд орсон байхтай дахиад тааралдвал тусалж байгаарай” гэж захижээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.