images

Робэрт Оппенхаймер атомын бөмбөгдөлтөд өртсөн хохирогчдоос 1964 онд уучлал гуйжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-21


   Атомын бөмбөгийн эцэг гэдгээрээ олонд алдартай Робэрт Оппенхаймер 1964 онд АНУ-д болсон хаалттай уулзалтын үеэр Японы Хирошимагийн атомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсээс уучлал гуйсныг нотлох баримт саяхан олдсон талаар “Mainichi” сонин мэдээллээ. Тодруулбал, Хирошимад хаясан атомын бөмбөгөөс амьд үлдсэн онолын эрдэмтэн, талийгаач Наоми Шоно болон бусад хүмүүстэй Р.Оппенхаймер уулзахдаа уучлал гуйжээ. Энэ талаар тухайн уулзалтад орчуулагчаар ажилласан, талийгаач Ёоко Тэйчлэр 2015 онд ярьсан бичлэг олдсон байна. Уг бичлэгийг Хирошимад байдаг “Дэлхийн нөхөрлөлийн төв” ашгийн бус байгууллага хийсэн аж. Тавин минут үргэлжлэх бичлэгт орчуулагч Ё.Тэйчлэр “Р.Оппенхаймер өрөөнд орж ирэнгүүтээ уйлж, дахин дахин уучлал гуйсан” гэжээ. Дэлхийн II дайны үед буюу 1945 онд Хирошима, Нагасаки хотын дээрээс АНУ атомын бөмбөг хаяхад Р.Оппенхаймер тусалсан бөгөөд тэрээр 1960 онд Японд очихдоо тус хотуудад очоогүй юм. “Дэлхийн нөхөрлөлийн төв" байгууллагын хийсэн бичлэгт уулзалтын орчуулагчаас гадна тэр аялалд хамт явсан хоёр хүн ярилцлага өгсөн аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.