images

“Harbin” киноны зураг авалтыг Монголд хийх зөвшөөрөл хүсэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-22


      Өмнөд Солонгосын "Harbin” киноны зураг авалтыг Монголд хийхийг уран бүтээлчид нь хүсжээ. Тэд энэ хүсэлтээ манайд албан ёсоор тавьсан бөгөөд Кино урлагийн зөвлөл уг хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд удахгүй хариуг нь өгөхөөр болсон байна. Мөн киноны найруулагч, зураглаач нар зураг авах газраа судалж байгаа талаар Соёлын яамнаас мэдээлсэн юм. Түүнчлэн "БНСУ-ын кино жүжигчид Монголд ирсэн, зураг авалт хийж байгаа гэсэн нь ташаа мэдээлэл" хэмээн тус яам залруулжээ.

 1900-аад оны эхэн үед Солонгосын эрх чөлөөний төлөө үзэлтнүүдийн япончуудтай хийж буй тэмцлийг харуулсан уг киноны үйл явдал Хятадын Харбин хотод өрнөдөг байна. Киноны найруулагч Ү Мин Хо нь Монголын үзэгчдийн үзэх дуртай "Inside Men", "The Man Standing Next" зэрэг хэд хэдэн алдартай киног бүтээжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.