images

Монголд зураг авалтыг нь хийсэн “Harbin” киног Торонтогийн наадамд үзүүлнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-20


   Өмнөд Солонгосын тагнуулын сэдэвт "Harbin” кино ирэх есдүгээр сард болох 49 дэх удаагийн Торонтогийн олон улсын кино наадамд гарахаар боллоо. Тус киноны зарим зураг авалтыг 2022 оны 11 дүгээр сард Монголд ирж Өмнөговь аймагт хийсэн юм. Кино найруулагч Ү Мин Хогийн ээлжит бүтээл болох “Harbin” киноны үйл явдал 1909 оны Хятадын Харбин хотод өрнөдөг. Киноны гол дүр нь Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Ан Жунгён (1879-1910) бөгөөд энэ дүрийг жүжигчин Хён Бин бүтээсэн юм. Сонирхуулахад, энэ киноны зургийг Өмнөд Солонгос, Монгол, Латви гэсэн гурван улсад авчээ. “Harbin” кино одоогоор эх орондоо нээлтээ хийгээгүй байгаа бөгөөд энэ оны хоёрдугаар хагаст дэлгэцнээ гаргахаар төлөвлөж байгааг CJ ENM компани мэдээлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.