images

Ким Жон Ун Владимир Путинд хоёр нохой бэлэглэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-20


   Пёньянд айлчилж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Ун “Пунсан” үүлдрийн хоёр нохой бэлэглэлээ. Энэ нь Солонгосоос гаралтай, өвөрмөц хуцдаг, анч нохой юм. Тэрбээр өмнө нь 2018 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Мүн Жэ Инд мөн пунсан үүлдрийн нохой энх тайвны бэлэг болгон өгсөн удаатай. Харин В.Путинаас Ким Жон Унд “Aurus” лимүзин автомашин бэлэглэж, тэд автомашинаа унан цэцэрлэгт хүрээлэн тойрсон талаар KCNA агентлаг мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, Хойд Солонгосын Ерөнхийлөгчийг өнгөрөгч хоёрдугаар сард Москвад айлчлахад бэлэглэсэн автомашинаас өөр шинийг дахин өгсөн байна. Энэ удаагийн айлчлалаар талууд стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.