Шинзо Абэг буудсан хэрэгт буруутгагдаж буй этгээдийн сэтгэц эрүүл болохыг тогтоолоо
Анд нөхдийн мэдээ
2024-06-20
Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэг буудан хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй этгээдэд сэтгэцийн эмч дүгнэлт хийж түүнийг хийсэн үйлдлийнхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай буюу сэтгэцийн хувьд эрүүл болохыг тогтоосон гэж “Mainichi” сонин мэдээллээ. Түүнчлэн сэжигтэн Тэцүяа Яамагамигийн өмгөөлөгч прокурорын хүсэлтийн дагуу хийлгэсэн сэтгэцийн эмчийн дүгнэлтийг үгүйсгэж маргаагүй аж. Т.Яамагами нь мөрдөн байцаагчдад Ш.Абэг хөнөөсөн шалтгаанаа Эв нэгдлийн сүмтэй холбоотой гэж тайлбарлаад байгаа юм. Учир нь, хүмүүсийг олноор нь зэрэг хуримлуулж, сүсэгтнүүдээсээ их хэмжээний хандив авдаг шашны урсгалд Т.Яамагамигийн ээж их хэмжээний хандив өгсний улмаас гэр бүлийн санхүүгийн байдал нь мууджээ. Шашны энэ бүлгэмийг Японд Ш.Абэгийн өвөө, ерөнхий сайд асан Нобүсүкэ Кишигийн дэмжлэгтэйгээр байгуулсан тул ач хүүг нь хөнөөхөөр шийдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.