“Netflix” компани киноны ертөнцийг бодитоор бүтээнэ
Анд нөхдийн мэдээ
2024-06-20
Стрийминг үйлчилгээний “Netflix” компани дуртай киноныхоо орчинд орж үзэх боломжтой “Netflix Houses” нэртэй энтертайнмэнт төв АНУ-ын хоёр хотод нээхээр болжээ. Тус төвийг Даллас хотын галерей, Филадельфи хотын ойролцоо орших “King of Prussia” дэлгүүрт тус бүр 100 мянган м.кв талбайд байгуулж ирэх онд ашиглалтад оруулахаар болсон байна. Энтертайнмэнт төвийг “Squid Game” зэрэг кинон дээр гардаг шиг тохижуулах бөгөөд тус киноноос сэдэвлэсэн бэлэг дурсгалын дэлгүүр, зоогийн газар ажиллуулах юм. Мөн үзэгчдэд киноны үйл явдлаас бодитоор мэдэрч болох арга хэмжээнүүд зохион байгуулах ажээ. Жишээлбэл, "Squid Game" кинонд гардаг шилэн гүүр тоглоомыг турших боломж олгохоо амлав. Тус компани яг үүнтэй адил үзэгч тухайн киноны орчинд орж үзэх арга хэмжээг амжилттай зохион байгуулсан олон туршлагатай. Одоогоор Малайзын Куала Лампур хотод “Bridgerton” цувралын цайны ёслол, Канадын Торонто хотод “Knives Out” киноны оройн зоог, Бразилын Сао Пауло хотод “Stranger Things” киноны хачин жигтэй үйл явдлыг үзэж турших арга хэмжээ хийж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.