images

Парисын Олимпын нээлтийг “Samsung S24 Ultra” гар утсаар шууд дамжуулна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-20


   Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани 33 дахь удаагийн зуны Олимпын наадмын нээлтийг “Samsung S24 Ultra” гар утсаар бичиж шууд дамжуулах болсноо зарлалаа. Тус Олимпын нээлт Сена мөрөнд болж 10500 тамирчин суулгасан 85 хөлөг онгоц жагсаалын цуваагаар хөвөх юм. Тиймээс тус компани шинэ загварын ухаалаг гар утаснаасаа 200 гаруй ширхэгийг хөлөг онгоц дээр байрлуулж, Олимпын нээлтийн шууд дамжуулалтын зарим хэсгийг хариуцаж ажиллахаар болжээ. Мөн “Samsung” компани нь Паралимпын наадмын албан ёсны хамтран ажиллагч байгууллага юм. Иймд наймдугаар сард эхлэх Паралимпын наадмын нээлтийг мөн адил ухаалаг гар утасныхаа өндөр нягтралтай камераар бичиж “Orange“ компанийн 5G сүлжээг ашиглан шууд дамжуулна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.