“Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ 3.334 их наяд доллар болов
Анд нөхдийн мэдээ
2024-06-19
АНУ-ын хиймэл оюун ухааны хагас дамжуулагч үйлдвэрлэгч “Nvidia” технологийн компанийн зах зээлийн үнэлгээ өчигдөр 3.334 их наяд долларыг давлаа. Ингэснээр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болсон бол 3.317 их наяд долларын үнэлгээтэй “Microsoft” компани хоёрдугаар байр руу ухрав. Тус компанийн хувьцааны үнэ ердөө хоёр долоо хоногийн өмнө 5.2 хувиар өсөж 3.012 их наяд доллар болсноор “Apple” компанийг ардаа орхиж байсан юм. Шалтгаан нь хиймэл оюун ухаанд суурилсан хагас дамжуулагч үйлдвэрлэж эхэлснийх бөгөөд тус компанийн нийт орлого өмнө жилийн мөн үеийнхээсээ гурав дахин өсжээ. Өөрөөр хэлбэл, нэг жилийн өмнө “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ нэг их наяд доллар байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.