Япон: Нэг ширхэг интоор 100 мянган иенээр зарагдав
Анд нөхдийн мэдээ
2024-06-19
Японы Яамагата мужид тарьсан нэг ширхэг интоор дуудлага худалдаагаар 100 мянган иенээр зарагдлаа. Энэ нь монгол мөнгөөр 2 сая 150 мянган төгрөг болно. Тэгвэл уг жимс жирийн интоороос хамаагүй том хэмжээтэй ч чихэрлэг амттай гэдгээрээ алдартай, ердөө жилийн өмнө худалдаанд шинээр гарсан дээд зэргийн “Benio” сортынх юм. Токио хотын “Ота” зах дээр болсон дуудлага худалдаагаар зарсан энэ интоор 5L буюу 34-37 мм-н диаметртэй байжээ. Жимсийг 76 настай Ёошими Канэхира тариалсан бөгөөд тэрбээр өнгөрсөн жил мужийнхаа интоор тариалагчид дундаас “Хамгийн том жимс” тариалах тэмцээний аварга болсон аж. 100 мянган иений үнэтэй нэг ширхэг интоорыг дэлхий дээрх хамгийн хурдан ургаж өндөр болдог модоор хийсэн хайрцагт хийж зарсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.