images

Дуудлагаар ирж буй түргэний машины байршлыг хардаг болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-22


     Өнгөрсөн долоо хоногт болсон “UB healthcare week 2022”  арга хэмжээний үеэр түргэн тусламжийн машины байршлыг дуудлага өгсөн иргэний утсанд дамжуулах системийг хөгжүүлсэн талаар мэдээлжээ. Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Айболагийн танилцуулснаар тус төвд эмнэлгийн зориулалттай 88 автомашин буйн 70-д нь GPS суурилуулжээ. Үлдсэн машинд ойрын хугацаанд суурилуулахаар ажиллаж байгаа аж. Тус программыг “Ай Си Ти групп” нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөгжүүлсэн гэнэ. Улмаар уг системийг 2023 онд сайжруулж аппликейшн болгон машины байршлын мэдээллээс гадна эмч очтол авах арга хэмжээг зөвлөх гэх зэрэг үйлчилгээг оруулах гэнэ. Өмнө нь яаралтай тусламжийн төвд дуудлага өгсөн иргэн түргэний машин хаана явж байгааг лавлаж, тусгай дугаарт олон дахин залган ачаалал үүсгэдэг байсныг ийнхүү эцэс болгож байна.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.