“Apple” компани зээлийн үйлчилгээгээ цуцаллаа
Анд нөхдийн мэдээ
2024-06-18
АНУ-ын “Apple” компани өнгөрсөн жил “Одоо худалдаж ав, дараа төл” зээлийн үйлчилгээ нэвтрүүлсэн билээ. Гэвч энэ үйлчилгээг "IPhone", "IPad"-ныхаа “Wallet” аппликейшнээс авдаг байсныг цуцалж гуравдагч этгээд буюу санхүүгийн байгууллагын кредит, дебит картаар дамжуулж авдаг болгон өөрчлөхөөр болжээ. Харин яг одоо “Wallet” аппликейшнээр дамжуулан "Apple music", "Apple TV" зэрэг төлбөртэй үйлчилгээг худалдан аваад хэрэглэж байгаа хүмүүс зээлээ төлж дуустлаа төлбөрөө түүгээрээ үргэлжлүүлэн хийж болох гэнэ. Энэ үйлчилгээгээр нэг хэрэглэгч 50-1000 долларын зээл авч дараа нь дөрөв тэнцүү хувааж зургаан долоо хоногийн дотор хүү, шимтгэлгүй төлж болдог.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.