images

“Boston Celtics” баг NBA-н аварга боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-18


   АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн лигийн аваргын төлөөх “Boston Celtics”, “Dallas Mavericks” багуудын хоорондох тав дахь тоглолт Бостон хотын “TD Garden” цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр боллоо. Тоглолтод 106:88 онооны харьцаатай “Boston Celtics” баг хожсоноор NBA-н аварга болов. Тус баг эхний гурван тоглолтод дараалан хожиж, дөрөв дэх тоглолтод “Dallas Mavericks” багт олон онооны зөрүүтэй хожигдсон юм. Ингэснээр Жэйлэн Браун Үнэ цэнтэй тоглогч буюу MVP цомын эзэн боллоо. Тэрбээр аваргын төлөөх тоглолтуудад дунджаар 20.8 оноо авч, багийнхандаа дамжуулсан таван бөмбөг нь гоол болжээ. Харин Жэйсон Тэтум уг таван тоглолтод дунджаар 22.2 оноо авч, 7.2 бөмбөг ашигтай дамжуулсан байна. Мөн тэрбээр өнөөдрийн тоглолтод 31 оноо авч, дамжуулсан бөмбөг нь 11 удаа гоол болж, найман удаа самбараас бөмбөг авч багаа хожиход хамгийн чухал үүргийг гүйцэтгэлээ. “Boston Celtics” багийн хоёр Жэй гэгддэг энэ тамирчдын араас Жрү Холидэй, Дэррик Уайт, Ал Хорфорд, Кристапс Порзингис нар энэ улиралд сайн тоглосон юм. Тус багийн дасгалжуулагчаар Жо Маззулла ажиллаж байгаа билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.