images

Япон анимэ Хятадад ашиг орлогоороо тэргүүлж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-18


   Японы "Haikyu!! The Dumpster Battle" анимэ Хятадын кино театруудын хамгийн олон үзэгчтэй кино болж ашиг орлогоороо тэргүүлж байгааг “Синьхуа” агентлаг мэдээллээ. Уг анимэ тус улсад нээлтээ хийгээд ердөө гурав хоноход буюу өнгөрөгч даваа гарагийн байдлаар тасалбарын борлуулалтаасаа 5.57 сая юань (782900 доллар) олжээ. Тус анимэг сүүлийн арваад жил дэлхий дахинаа нэрд гарсан “Haikyu!!” манга зохиолоос сэдэвлэн бүтээсэн юм. Зохиолын гол дүр нь Шоёо Хината гэх гар бөмбөгийн алдартай тамирчин болох мөрөөдөлтэй, жижиг биетэй сурагч хүү ажээ. Харин Хятадын “Box Office” дүгнэлтээр ашиг орлогоороо хоёрдугаарт орсон уран бүтээл нь “Миний найз болооч” өсвөр үеийнхэнд зориулсан хятад инээдмийн кино гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.