images

Хятадын сансрын станцад булчин хөгжүүлэх дасгалын туршилт хийлээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-18


   Хятадын сансрын станцад очиж ажилладаг “Shenzhou-18” хөлгийн багийнхан булчин чангалах, хөгжүүлэх туршилт хийснийг “Синьхуа” агентлаг уламжлав. Тус улс уг нисгэгчтэй сансрын хөлгийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 25-нд хөөргөсөн нь “Tiangong” сансрын станцад амжилттай очсон билээ. Тус хөлгөөр Еэ Гуанфу, Ли Конг, Ли Гуансу гэсэн гурван сансрын нисгэгч 90 өдөр 90 янзын туршилт, судалгаа хийхээр ниссэн юм. Тэдний олон туршилтын нэг нь “Tianhe” модуль дээр хоёр гараараа түлхэх, татах дасгал хийж гарын булчингийн дасан зохицлыг судлах байжээ. Зорилго нь бичил таталцлын орчинд хүч өөрчлөгдөх тухай ойлголтыг сайжруулах бөгөөд үүнд дөрөөлөн жингүйдсэн үед булчин хатангиршихаас сэргийлэх үр дүнтэй дасгал, дасгалын төхөөрөмж буюу модуль юу болохыг олж нээх аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.