Өвөр Монголд галт уулын музей нээжээ
Анд нөхдийн мэдээ
2024-06-17
Өвөр Монголын Цахар баруун гарын дунд хошуунд орших Улаан Хад галт уулын геологийн цогцолбор газарт музей нээжээ. Энэ музей нь байшин сав дотор байгуулсан бидний мэдэх музейтэй адилгүй юм. Өөрөөр хэлбэл, унтарсан галт уулыг байгалийн музей болгосон аж. Улаан Хад нь хээр талын галт уул, тал газар дээрх халуун хайлмагийн царцмалтай гэдгээрээ алдартай юм. Иймд ангараг гараг, сарны гадаргуу мэт санагдам газар дээр сансрын хувцас өмсөн алхаж галт уулын бүтцийг ажиглах, байгалийн хүчийг мэдрэх аялал зохион байгуулах болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.