images

МУИС цаг уурын тандан судалгааны станцтай болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-22


     МУИС-д цаг уурын тандан судалгааны станц байгуулах эхний шатны ажлууд хийгдэж эхэлжээ. Одоогоор станцын тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч, угсарч суурилуулах ажлыг хийж байгаа гэнэ. Үүний дараа мэргэжилтнүүд өндөр нарийвчлалтай зургуудыг хиймэл дагуулаас хүлээн авч боловсруулах чиглэлээр сургалт явуулж, станцыг 12 дугаар сард багтаан нээхээр төлөвлөжээ. Энэ ажил нь сансрын технологид суурилсан хөтөлбөрүүдийн хүрээнд хийгдэж байгаа бөгөөд манай улс Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын (APSCO) идэвхтэй гишүүн гэдгийн баталгаа болж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.