Өвөр Монголын 34 дэх наадам Шилийн голд болно
Анд нөхдийн мэдээ
2024-06-17
Өвөр Монголчууд зуны аялал жуулчлалыг дэмжих зорилгоор өнгөрөгч пүрэв гарагт Бээжин хотноо хэвлэлийн бага хурал хийж ирэх наадмын онцлог сонины тухай мэдээлэл өгөв. Энэ жилийн наадам ирэх сарын 14-нд Шилийн гол аймгийн Шилийн хотод “Хээр талд уулзъя – Наадам дээр учиръя” гэдэг уриатай болох ажээ. Наадмын үеэр жуулчид Шилийн гол нутгийн хоол зооглож, бөх барилдан, сур харваж үзэх боломжтой аж. Мөн жуулчдад зориулсан арван төрлийн бүтээгдэхүүн шинээр гаргасан гэнэ. Харин морин уралдаан нь долоодугаар сарын 3-нд эхэлнэ. Наадмын төв талбайд 19 түргэн тусламж, мэргэжлийн эмч нар, 300 сайн дурынхан ажиллах юм байна. Мөн хэвлэлийн бага хурлын үеэр наадмын өдрүүдэд 21 хэмийн дулаан байх тул цаг агаар жуулчдад нэн тааламжтай байхыг онцолжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.