images

“Цонхны дэргэдээс салдаггүй бяцхан охин Тотто” анимэ шилдгээр шалгарав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-17


   Японы найруулагч Шинносүкэ Яакүвагийн “Цонхны дэргэдээс салдаггүй бяцхан охин Тотто” анимэ Францад болсон “Annecy” олон улсын хүүхэлдэйн киноны шилдэг шагналыг авлаа. Энэ анимэг жүжигчин, хөтлөгч, зохиолч Тэцүко Күрояанагийн бичсэн дурсамж номоос сэдэвлэн бүтээж 2023 оны 12 дугаар сард дэлгэцнээ гаргасан юм. Эх зохиол нь хамгийн их хэвлэгдсэн намтар ном болж 2022 онд Гиннесийн дээд амжилтын номд орсон билээ. Тодруулбал, Япондоо есөн сая, албан ёсны эрхийг нь авч орчуулсан 36 оронд 25 сая хувь зарагдсан байна. Зохиолч Т.Күрояана өдгөө 91 нас хүрсэн бөгөөд бяцхан дурсамж ном нь япон багачуудын заавал унших ёстой бүтээл ажээ. Учир нь, номд өгүүлсэн багш шавийн харилцаагаар тус улсын боловсролын салбарт ихээхэн хувь нэмэр оруулсан гэж үздэг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.