images

Австралийн үндэсний их сургуулийн монгол хэлний курс элсэлтээ авч байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-14


   Австралийн Засгийн газрын “New Columbo Plan” хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар Австралийн үндэсний их сургууль дээр хэрэгждэг монгол хэлний курс 2024 оны элсэлтээ авч байна. Тус сургууль 2017 оноос хойш монгол хэлний эрчимжүүлсэн сургалтын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Монгол хэлний курс нь оюутан төвтэй, уян хатан нөхцөлтэй, монгол хэлний дөрвөн түвшний сонголттой ажээ. Яг одоогийн байдлаар 2, 4 дүгээр түвшний хөтөлбөрийн бүртгэл болж байгаа бол 1, 3 дугаар түвшний хичээл өвөл эхэлдэг байна. Сонирхуулахад, Австралийн үндэсний их сургууль нь монгол хэлний дөрвөн түвшний цахим курс санал болгосон анхны их сургууль юм. Мөн монгол хэлний дасгал ажлын ном, сурах бичиг, хичээлүүд нь бүгд цахим бөгөөд нэг жилийн хэлний сургалтын дараа оюутнууд кирилл бичгээр богино зохион бичлэг хийх, энгийн ярианы хэл, хэлц үгийн мэдлэгтэй болж төгсдөг байна. Уг хөтөлбөрт Австралийн үндэсний их сургуулийн оюутнууд, "Open Universities Australia" цахим платформоос хайж сонирхсон хэрэглэгчид хамрагдах боломжтой. Харин хичээлийг "Алтан гадас" одонт монгол судлаач Ли Нарангоо профессор заадаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.