images

Жолоочгүй агаарын таксиг туршив

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-06-14


   Саудын Арабын Мекка хотод жолоочгүй агаарын таксины анхны туршилтыг амжилттай хийлээ. Агаарын таксиг Саудын Арабын “Front End”, Хятадын “Ehang” компаниуд хамтран бүтээжээ. Туршилтын нислэгийн зорилго нь хаж мөргөлийн үед Мекка хотод цугладаг хэдэн сая мусульманд үр ашигтай, аюулгүй, шинэ тээврийн хэрэгсэл санал болгох, логистикийн асуудлыг шийдвэрлэхэд хэр тохиромжтой эсэхийг судлах байжээ. Уг таксиг зохион бүтээгчид "Саудын Арабын алсын хараа 2030" хөтөлбөрт нийцсэн, экологид ээлтэй, хотын нийтийн тээврийн асуудлыг бага зардлаар шийдсэн технологи хэмээн онцолж байна. Жолоочгүй агаарын таксиг үйлчилгээнд нэвтрүүлэхийн тулд Саудын Арабын Иргэний агаарын тээврийн ерөнхий газар үйлдвэрлэгчдийг дэмжиж, зааварчлан ажиллаж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.