Дэлхийн хамгийн өндөр нохой 96 см
Анд нөхдийн мэдээ
2024-06-14
Гиннесийн дээд амжилтын албанаас 96 см өндөр “Great Dane” үүлдрийн нохойг дэлхийн хамгийн өндөр нохой болохыг баталлаа. Кэвин гэдэг дуудлагатай, үлэмж өндөр нохой АНУ-ын Айова мужийн иргэн Рогэр Вүлфигийн тэжээвар амьтан ажээ. Тэрбээр нохойдоо “Гэртээ ганцаараа” киноны гол дүрийн нэрийг өгснөө, гурван настай, даруухан зантай, тоос сорогчноос үхтэлээ айдаг амьтан нь 55 кг жинтэй талаар ярьсан байна. “Great Dane” үүлдрийн ноход өндөр байдгаараа алдартай ч ихэвчлэн 74-84 см хүртэл өсдөг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.