“Моана” киноны дүрүүд тодорлоо
Анд нөхдийн мэдээ
2024-06-14
2016 онд дэлгэцнээ гарсан "Disney" компанийн бүтээл “Моана” хүүхэлдэйн киног бодит хувилбараар дахин бүтээж 2026 оны долоодугаар сарын 10-нд гаргахаар болсныг албан ёсоор зарлалаа. Улмаар өчигдөр киноны гол дүрүүдийг хэн бүтээхийг ил болгов. Моана охины дүрд Кэтрин Лага’ая, Мауигийн дүрд Дуэйн Жонсон тоглохоор болжээ. "The Rock" хочит Д.Жонсоны хувьд өнгөрөгч онд тус кинонд тоглох болсноо зарлаад байсан юм. Харин К.Лага’ая нь Австралийн 17 настай жүжигчин охин бөгөөд “The Lost Flowers of Alice Hart” цувралын гуравдугаар бүлэгт тоглосон туршлагатай аж. Киноны зураг авалтыг энэ зун эхлүүлнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.